МЭНДЧИЛГЭЭ

2019 оны 12 сарын 31

Arslan.mn

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх шинэ оны мэндчилгэ дэвшүүллээ.

                    2019 он нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалтын жил болж өнгөрлөө. Олон жил яригдсан Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 километр авто замы төслийг энэ оны тавдугаар сард эхлүүлж, зургаан сарын дотор нэгдүгээр зэрэглэлийн авто замын эхний ээлжийн хөдөлгөөнийг нээлээ. Түүнчлэн Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцыг Монголд анх удаа налуу рамтайгаар хийж, төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө хөдөлгөөнийг нээсэн бол 1957 оноос хойш томоохон хэмжээний засвар шинэчлэл огт хийгдээгүй Сонсголонгийн гүүрийг шинэчилж , энэ ондоо багтан хос гүүртэй болгож чадлаа. Мөн нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлтийг хийхээр зорьж, төр хувийн хэвшилтэй хамтран 2020 ондоо 300 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөн ажиллаж байна. 2019 оны 10 дугаар сараас эхлэн хүүхдийн сургуулийн автобусыг явуулж эхэлсэнээр эцэг эхчүүдийн цагийг хэмнэх, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан үр дүнтэй ажил болсон юм. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаа дүгнэхэд 115 мянган хүүхдэд сургуулийн автобус үйлчилгээ үзүүлжээ. Ирэх ондоо энэ ажлыг улам сайжруулж 200 автобусаар тоог нь нэмэхээр төлөвлөн ажиллаж байна. Ирэх 2020 онд нийтийн тээврийн салбарт олон хувилбарт системийг нэвтрүүлэх, тэр дундаа дүүжин тэрэг, соронзон галт тэрэг, BRT төслүүдийг эхлүүлэх, ажил болгох чухал жил байх болно. 

Эрхэм нийслэлчүүд та бүхэндээ шинэ оны, шинэ жилийн баярын мэнд  хүргэе! 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612185
1 эможи

Зочин
2020-01-01 07:32
keyboard_arrow_up