Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД тодорлоо
2019 оны 12 сарын 31
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2019 оны үйл ажиллагааны үр дүнгийн хурлыг 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Мөн энэ үеэр 2019 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан “Хөдөлмөрийн аварга”-уудаа шалгаруулав.
- Хөдөлмөрийн аварга Хүний нөөцийн ажилтан”-аар Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Д.Энхтайван,
- “Хөдөлмөрийн аварга Архив, бичиг хэргийн ажилтан”-аар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч, ахлах ахлагч Б.Болор-Эрдэнэ,
- “Хөдөлмөрийн аварга Дэд дарга”-аар 415 дугаар хаалттай хорих ангийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Ц.Шижирбаатар,
- “Хөдөлмөрийн аварга Төлөөлөгч”-өөр 439 дүгээр хаалттай хорих ангийн ахлах төлөөлөгч, хошууч Ц.Батсайхан,
- “Хөдөлмөрийн аварга Ерөнхий жижүүр”-ээр 405 дугаар хаалттай хорих ангийн Ерөнхий жижүүр, хошууч Ц.Шинэбаяр
- , “Хөдөлмөрийн аварга Ээлжийн дарга”-аар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газрын Ээлжийн дарга, ахлах дэслэгч Д.Бат-Эрдэнэ,
- “Хөдөлмөрийн аварга Нийгэм, сэтгэл зүйн албаны ажилтан”-аар 405 дугаар хаалттай хорих ангийн Сэтгэл зүйч, хошууч Ш.Өлзийбадрах,
- “Хөдөлмөрийн аварга Эмнэлгийн ажилтан”-аар 439 дүгээр хаалттай хорих ангийн сувилагч, ахлах ахлагч Д.Дагиймаа,
- “Хөдөлмөрийн аварга Тоо бүртгэлийн ажилтан”-аар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 419 дүгээр нээлттэй хорих ангийн Хүний тоо бүртгэлийн байцаагч, хошууч Д.Бат-Эрдэнэ,
- “Хөдөлмөрийн аварга Харуул хамгаалалтын ажилтан”-аар 417 дугаар нээлттэй хорих ангийн Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Отгонбаатар,
- Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ч.Гомбосүрэн,
- “Хөдөлмөрийн аварга Холбоо, дүрс бичлэгийн хяналтын ажилтан”-аар 421 дүгээр нээлттэй хорих ангийн холбоочин, ахлагч С.Бямбасүрэн,
- “Хөдөлмөрийн аварга Ахлах шийдвэр гүйцэтгэгч”-ээр Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Ганбаяр,
- Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Мөнхцэцэг,
- “Хөдөлмөрийн аварга Шийдвэр гүйцэтгэгч”-ээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүргийн 121 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Отгончимэг,
- Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Болортулга,
- Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 77 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Төмөрхуяг,
- “Хөдөлмөрийн аварга Санхүүгийн ажилтан”-аар 435 дугаар хаалттай хорих ангийн Ахлах нягтлан бодогч, дэд хурандаа З.Цэцгээ,
- “Хөдөлмөрийн аварга Аж ахуйн ажилтан”-аар 415 дугаар хаалттай хорих ангийн нярав, ахлах ахлагч П.Энхтуяа,
- “Хөдөлмөрийн аварга Үйлдвэрийн ажилтан”-аар 441 дүгээр нээлттэй хорих ангийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, дэслэгч М.Лхагвасүрэн нар тус тус шалгарав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
612178
1 эможи
Зочин
2019-12-31 20:41
Зочин
2019-12-31 14:00
Зочин
2019-12-31 12:05
Иргэдийн өр авлагыг барагдуулж өгдөггүй ШШГБ юун хөдөлмөрийн аварга вэ? Худлаа бүү шоуд. Энэ авилгачид юун аварга вэ? 5 жилийн турш худлаа хэллээ. Ажлаа хийдэггүй хоолны савууд билээ. Баримттай шүү авилгач нар минь
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс