Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2019 оны 12 дугаар сарын 31-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 хэм хүйтэн байна.
2019 оны 01 дүгээр сарын 01-наас 01 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
1 сарын 2-нд Алтай, Хангай уулархаг нутгаар, 3-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.