ХХЕГ-ын даргаар бригадын генерал Ж.Бямбасүрэнг томиллоо

2019 оны 12 сарын 30

Arslan.mn

ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэнг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэгвэл өнөөдөр түүний оронд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилжээ. 

Хил хамгаалах ерөнхий газрын дарга бөгөөд хилийн цэргийн командлагчаар томилогдсон бригадын генерал Ж.Бямбасүрэн Ховд аймгийн уугуул, 1976 онд төрсөн, хилийн цэргийн залуу генералуудын нэг юм. Тэрээр ОХУ-д хилийн цэргийн академи төгссөн. ХХЕГ-ын ажлын албаны дарга, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Тамгын хэлтсийн дарга, хилийн 0286, 0151 дүгээр ангиудын захирагчийн албыг тус тус хашиж байгаад ХХЕГ-ын штабын даргаар томилогдон ажиллаж байжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612168
4 эможи

З
2020-01-01 15:46
Мундаг залуу байнаа.асжилт хүсье
Хилчин
2020-01-01 09:02
ОХУ-ын Холбооны Хилийн албаны академи болон Жанжин Штабын академийг онц төгссөн генерал шүү
Зочин
2019-12-31 20:38
Зочин
2019-12-30 23:43
keyboard_arrow_up