Олон удаагийн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дайчлан баривчилжээ

2019 оны 12 сарын 30

Arslan.mn

Өнгөрөгч 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ганцаараа явж байгаа эмэгтэйг хутга тулган айлган сүрдүүлж, нийт гурван эмэгтэйн эд зүйлийг дээрэмдсэн 57 настай эрэгтэй Э гэгчийг энэ сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.

Дээрх этгээд нь урд өмнө хулгайлах, дээрэмдэх, хүчиндэх, танхайрах зэрэг гэмт хэрэг үйлдэж, долоон удаа ял шийтгэгдэж байжээ.

Иймд иргэд орой үдшийн цагаар ганцаараа ялангуяа харанхуй, гэрэлтүүлэггүй гудамжаар явахдаа сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
612161
8 эможи

Зочин
2019-12-30 18:12
keyboard_arrow_up