Хилээр 10 000 орчим сум, галт хэрэгсэл оруулж ирсэн НАЙМААЧДЫГ саатууллаа

2019 оны 12 сарын 30

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хууль бусаар ангийн болон байлдааны зориулалттай их хэмжээний сум, галт хэрэгсэл оруулж ирдэг бүлгийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд энэ сарын 28-нд үйлдэл дээр нь илрүүлэн дайчлан баривчилжээ. Бидэнд олдсон мэдээллээр хилээр хууль бусаар оруулан ирж, нийслэлд борлуулдаг сүлжээтэй бөгөөд дээрх боомтод дөрвөн хүнийг нь саатуулсан юм байна.

Байлдааны болон хууль сахиулах байгууллагын албан хэрэгцээнд ашигладаг галт зэвсэг, сум, галт хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, худалдахдаа холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авах ёстой. Гэвч дээрх бүлгийнхэн ямар ч тусгай зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлж, улмаар Улаанбаатарт авчран зарим зах, худалдааны төвд борлуулдаг байсан нь шалгалтаар тодорхой болсон гэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
612160
6 эможи

Анчин
2020-01-01 00:18
Гарч байгаа биш орж байгаа юм яахав дэ.Үймээн болбол түмнийг аврах ч юм билүү
Зочин
2019-12-30 18:41
За яахуудээ оруулж ирээ л биз
ИРГЭН
2019-12-30 18:36
Наймаачид гэж үнэн үү ??? Хэн шалгаж, тогтоосийм ??????????? Террорист бүлэглэл биш үү ?
Зочин
2019-12-30 18:11
Зочин
2019-12-30 17:22
Хүн буудчаад цагдаа буудсан болгох гэж цагдаа хууль хүчнийхний хэргэлдэг ижил буу сум оруулж байгаа юм, түрүүчийн үймээнээр хүн буудсан сум нь цагдаагийнхаас өөр холын тусгалтай том бууны сум байсан нь шинжилгээгээр илэрсэн гэж нэг генерал баталж байсан шүү дээ.
Зочин
2019-12-30 17:16
За наадах чинь л Элбэгийн арга барил шүү дээ! Тагнуулын байгууллага сайн ажиллахгүй бол болохгүй шүү. Зэвсэгт үймээнд АН-хан бэлтгэж байж мэднэ шүү, мэднэ ч гэх юмгүй наадуул чинь бэлтгэж байгаа шүү!
keyboard_arrow_up