ЦАГ АГААР: Маргаашаас хүйтний ЭРЧ СУЛАРНА

2019 оны 12 сарын 30

Arslan.mn

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, маргаашаас буюу 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 2-нд Алтай, Хангай уулархаг нутгаар, 3-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч,

  • Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус,
  • Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус,
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
Эх сурвалж:  ЦУОШГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612142
0 эможи

Зочин
2019-12-30 18:09
Зочин
2019-12-30 14:00
keyboard_arrow_up