Согтуурсан үедээ байрны дээвэр дээрээс хоёр хүн унах гэж байсныг аварчээ
Баянзүрх дүүргийн нэгэн байрны дээвэр дээрээс хоёр хүн унах гэж байна хэмээн ойр орчмын хүмүүс Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай албаны устанд дуудлага өгчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 53 дугаар байр 9 давхар орон сууцны байрны дээврээс 2 хүн унах гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 22:24 цагт өгсөн өж.
Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид 22:35 цагт очиход тус дүүргийн 3 дугаар хорооны 24 дүгээр байранд оршин суугч иргэн 22 настай, эрэгтэй М, мөн байрны оршин суугч иргэн 16 настай, эрэгтэй Б нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 9 давхар байрны дээвэр дээр гарч ноцолдож байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.