Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн

2019 оны 12 сарын 30

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байх боловч 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2019 оны 12 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 31-наас 01 дүгээр сарын 04-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

1 сарын 2-нд Алтай, Хангай уулархаг нутгаар, 3-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612119
0 эможи

keyboard_arrow_up