Tусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр 128 бөхийн барилдаан болно

2019 оны 12 сарын 28

Холбоотой Зураг

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр 2019 оны 12 дугаарын 29-нд тохионо. Энэ өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан ч Ням гарагтай давхцаж байна. Ойн өдрөөр Ерөнхийлөгч Төрийн соёрхол болон Монгол Улсын гавьяат бусад төрийн шагнал гардуулах юм байна.

Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох ажээ.

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд анх зохион байгуулагдаж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612097
0 эможи

Зочин
2019-12-28 21:46
Баярын амралт ням гаригтай давхцвал нөхөж өх ёстой
Зочин
2019-12-28 13:56
keyboard_arrow_up