“Зам, даваа хаах нөхцөл бүрдэж байгааг онцгой анхааруулж байна“

2019 оны 12 сарын 27

Arslan.mn

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран мэдээлэл хийлээ.

Arslan.mn

ЦУОШГ-ын ерөнхий инженер А.Алтаншагай “Өнөөдөр баруун аймгийн ихэнхээр, маргааш өдөртөө төвийн болон говийн аймгууд цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа бөгөөд маргааш шөнөөс эхлэн хүйтний эрч эрс чангарна.

Ялангуяа өглөө, оройдоо их хүйтрэх төлөвтэй байна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус байх бол Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр өдөртөө 21-26 градус хүйтэн байна.

Цасан шуурганы улмаас зам, даваа хаагдах нөхцөл бүрдэж байгааг онцгой анхааруулж байна. 30-ны өдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна” гэв.

Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Мандахгэрэл  “Он гарсаар тавдугаар сард ихэнх нутгаар есдүгээр сард зарим газраар болсон хүчтэй салхины улмаас 9 хүн нас барсан.

Шалтгаан нь малчид болон мотоцикл, машинаар зорчиж яваад эвдэрч, шатахуун нь дуусч осгож амь насаа алдсан тохиолдол гарч байна. Энэ дээр холбогдох мэргэжлийн байгууллагууд иргэдэд хандаж, сэрэмжлүүлгийг явуулах шаардлагатай.

Хүчтэй салхины улмаас үзэгдэх орчин хязгаарлагддаг. Тийм ялангуяа хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд анхаарлаа хандуулж шаардлагатай бол цагийн хуваарьт нь өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хэрвээ зам хаах шийдвэр гаргасан тохиолдолд Онцгой байдлын ерөнхий газрын гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд заавал урьдчилж мэдэгдэх шаардлагатай." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612094
0 эможи

Зочин
2019-12-28 13:57
Зочин
2019-12-28 07:01
keyboard_arrow_up