Хятадын иргэн 425 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ
Хилээр, хууль бусаар их хэмжээний бэлэн мөнгө нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, энэ сарын 26-ны өдөр Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч БНХАУ-ын иргэн C гар тээшиндээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна.
БНХАУ-ын иргэн C нь өнөөдрийн ханшаар нийт 425 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэхийг завджээ. Энэ зөрчилд хэрэг үүсгэн шалгаж байна.
Монгол Улсын хилээр 15 сая төгрөг ба түүнтэй тэнцэх хэмжээний валют бэлнээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Харин үүнээс их хэмжээний мөнгө авч явах бол Гаальд мэдүүлэх үүрэгтэй билээ.
2019 оны байдлаар Гаалийн ерөнхий газар ийм төрлийн долоон удаагийн зөрчил илрүүлж, 674.7 сая төгрөг хурааж, 101.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
|