Ирэх онд иргэний үнэмлэхийг ШИНЭЧЛЭХ ажил хийгдэх үү?
УБЕГ-аас 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр ирэх онд иргэний үнэмлэхийг шинэчлэх тухай асуудлаар УБЕГ-ын дарга Б.Баасандор тодрууллаа.
Тэрбээр "Ирэх онд иргэний үнэмлэхийг шинэчлэх тухай мэдээлэл их цацагдсан. Энэ нь ташаа мэдээлэл юм. Иргэний үнэмлэхийг шинэчлэх тухай яригдаагүй. Харин иргэдийн хязгаартай мэдээллийг хэрхэн хамгаалах вэ тухай асуудал хөндсөн.
УБЕГ жилд 250 мянган иргэний үнэмлэх хэвлэдгээс 110 мянга нь хаясан, гээсэн тохиолдол байдаг. 110 мянган иргэний үнэмлэх хаягдаж байна гэдэг нь тэр тооны хүний хувийн халдашгүй мэдээлэл нь ил болж хаягдаж байна гэсэн үг. Тиймээс регистрийн дугаарыг ил биш, чип дотор нь суулгах боломжийг судлан, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа." гэв.