ТЕГ: Иргэдийг гадаадын тусгай албанд ашиглагдахаас сэрэмжлүүлэх шаардлага тулгарч байна

2019 оны 12 сарын 27

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадын зүгээс манай улсын эсрэг явуулж буй тагнан турших болон бусад хууль бус үйл ажиллагаанд манай орны иргэдийг татан оролцуулах үйлдэл нэмэгдэж байна. Энэ нь Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээлэл гуравдагч этгээдэд алдагдах гол шалтгаан болж байгаа юм. Иймд цаашид онцгой анхаарч ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж буй бөгөөд иргэдийг гадаадын тусгай албанд ашиглагдахаас сэрэмжлүүлж байна.

Тагнуулын ерөнхий газраас Монгол Улсын иргэн “А” гадаадын тагнуулын алба, байгууллагатай хууль бусаар хамтарч, тэдгээрт дамжуулах зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг цуглуулж байсан үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулснаар түүнийг гадаадын тусгай албатай нууцаар хамтран ажиллаж байгааг нотлох баримтаар тогтоосон.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 5-нд хэлэлцэж, Монгол Улсын иргэн “А”-гийн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 8 жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлээд байгаа билээ.

ЭРҮҮГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТ:

19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө.

Эх сурвалж: : Тагнуулын ерөнхий газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612076
1 эможи

монгол
2019-12-28 11:49
эхнийхээ хүнд хариуцлага тооцохгүй болхоор болдог юм бна гэж үздэг биз.дандаа сайд болоод бхаар давардаг биз зарим хүмүүс барицдаг бхаа
Зочин
2019-12-28 06:59
Тагнуулын ерөнхий газар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up