ПРОКУРОР: Мансууруулах бодис дахин хэрэглэсэн хүмүүсийн ЯЛЫГ биечлэн ЭДЛҮҮЛЭХЭЭР болжээ

2019 оны 12 сарын 27

Arslan.mn

Энэ оны 10 дугаар сард Нийслэл, дүүргийн прокурорын газруудаас Цагдаагийн Ерөнхий газрын  Хар тамхитай тэмцэх газартай хамтран шүүхээс согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, үүрэг хүлээлгэсэн хүмүүсийг дахин энэ төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг гэнэтийн байдлаар шалгаж, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан.

Тус шалгалтаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтанд байсан 5 хүн шүүхээс хязгаарлалт тогтоосон хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас дээрх 5 хүний албадлагын арга хэмжээг  хүчингүй болгуулахаар прокурорын  дүгнэлт бичиж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс хүн тус бүрт 2 жилийн хорих ял  оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тус прокурорын газраас өнгөрсөн 11 дүгээр сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, дүүргийн Цагдаагийн газартай  хамтран дээрх шалгалтыг дахин явуулсан байна. Шалгалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис 1 хүнээс илэрсэн тул уг зөрчлийг шалгуулахаар дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлжээ.

Эх сурвалж: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН   ПРОКУРОРЫН  ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612071
0 эможи

Зочин
2019-12-28 06:58
Зочин
2019-12-27 12:13
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up