УБЕГ: Зөрчил гаргасан гадаадын хөрөнгө оруулалттай 139 компанийн БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ болгосон
Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019 хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 194 мянга гаруй хуулийн этгээд бүртгэлтэй байна. Эдгээр хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө 2021 оны нэгдүгээр сард багтан өмнөх эцсийн өмчлөгчөө бүртгүүлэх ёстойг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж "Энэ онд иргэд руу болон хуулийн этгээд рүү чиглэсэн нэлээд ажил хийлээ. Тухайлбал, 150 сая хуудас материал бүрэн цахимжуулав. Нийтдээ 110 терабайт буюу улсдаа хамгийн их багтаамжтай мэдээлэл манайд хадгалагдаж байна гэсэн үг. Үүнд 3.3 сая иргэн, 1.1 сая эд хөрөнгө, 194 мянга хуулийн этгээдийн мэдээлэл цахим хэлбэрээр байгаа.
Түүнчлэн 194 мянган хуулийн этгээдийн 9 сая гаруй эх нотлох баримтыг мөн цахимжууллаа.
Энэ онд гадаадын хөрөнгө оруулалттай 216 компани бүртгүүлээд байна.
Өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулалттай 484 хуулийн этгээдэд шалгалт явуулж, зөрчил гаргасан 139 компанийн бүртгэлийг хүчингүй болгосон.
Бүртгэлийн мэдүүлэг өгөхдөө хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуулийн шаардлага хангаагүй гэх зөрчил илэрснээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа" гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|