АТҮТ-ийн дэд даргын хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

2019 оны 12 сарын 27

Arslan.mn

Ш.Батсайхан нь Авто тээврийн үндэсний төвийн дэд даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль, журам, зааврыг зөрчиж “Тавантолгой шин” ХХК, “Банс транс” ХХК, “Их хурд хүч” ХХК-иудын эзэмшлийн давхардсан тоогоор нийт 1160 ширхэг тээврийн хэрэгслүүдэд Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгосон мэтээр, хууль бусаар Авто тээврийн үндэсний төвийн “ERP” цахим мэдээллийн системд бүртгэж буюу хууль бусаар бүртгүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдсон билээ.

Нийслэлийн прокурорын газраас Ш.Батсайханы дээрх  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЗ/1966 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ням-Очирын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ш.Бд холбогдох 1702002450216 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 сарын 12-ны өдөр хэлэлцсэн юм.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна. Ингэснээр хэргийг дахин эхнээс нь мөрдөх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612065
0 эможи

Зочин
2019-12-28 06:58
Зочин
2019-12-27 12:12
keyboard_arrow_up