ФОТО: Баянгол дүүргийн “Замын цагдаагийн хэлтэс“ шинэ байранд орлоо
Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн шинэ байр ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Тус үйл ажиллагаанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд болон бусад албаныхан оролцсон юм.
Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс нь анх Улсын авто техникийн шалган байцаах газрын постын 3 дугаар салаа нэртэйгээр 1967 онд хөдөлгөөн зохицуулах 7 сэргийлэгчтэйгээр байгуулагджээ.
1990 он хүртэл УАТХШБГ-ын Октябрын районы постын 3 дугаар салаа нэртэйгээр, 1990 оны 01 дүгээр сараас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж, Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016.10.11-ны өдрийн Б/544 тоот тушаалаар Замын цагдаагийн хэлтэс болон өргөжсөн байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|