Түгээгч залуу гадаа хашлага түшиж зогссон бие давхар бүсгүйд тусалжээ

2019 оны 12 сарын 26

Arslan.mn

Түгээгч ажилтан энэ хүйтэн өдөрт гудамжинд яваа бие давхар ээжид тусалсан талаар нэгэн ээжийн сэтгэгдэл сошиал орчинд орчинд олны талархлыг хүлээж байна.

Шинэ жилийн баярт зориулан машинаа сэтгэл гарган гоёсон энэ залуу гудамжинд хашлага түшиж зогсоо найман сартай бие давхар бүсгүйг харсан даруйдаа хүрч очин, биеийг нь асууж, машиндаа суулган гэрт нь хүргэж өгсөн байна.

Энэ талаар сэтгэгдлээ үлдсэн ээж Э.Н хэлэхдээ “Амьдрал гэдэг санаанд оромгүй аз жаргалаар дүүрэн юмаа. Би гэдэг хүн одоо 8 сартай жирэмсэн анхны хүүхдээ тун удахгүй өлгийдөн авах шинэхэн ээж. Өнөөдөр ЭХО-д харуулаад гарч ирээд зам руу дөхөх санаатай алхаж байтал хөл өвдөөд хатгаад дээр нь жаахан ядраад хашлага түшээд зогсож байсан чинь энэ зургийн эзэн болох залуу над дээр сандарсан байдалтай хүрч ирээд зүгээр үү эмнэлэг орох уу гэхээр нь би гэдэг хүн бас зэрэгцэж сандраад юу билээ гэж хэсэг бодоод үгүй ээ баярлалаа би зүгээрээ гэтэл алив би чамайг хүргээд өгье жирэмсэн тогоо шиг гэдэстэй эмэгтэй 9 эхэлчихсэн хүйтэнд гээд л…. Хүний сайхан сэтгэлээр намайг хүргэж өгсөн байдаг юм. Унасан машин нь хүртэл нүдэнд тусахаар гоёл чимэглэл болсон сэтгэл шигээ сайхан тэрэгтэй энэ залууд би баярласан сэтгэлээ илэрхийлж ч чадахгүй буусан болохоор энэ хүнийг таньж мэдэх хүн дамжуулж өгөөрэй.

жич: манай нөхөр ажилтай байсан учир би гэдэг хүн том толгойлоод л гарчихсан юм. Сая нөхөртөө утсаар хэлээд зураг явуулсан чинь яасан мундаг залуу вэ тэр машин тэрэг гээд л намайгаа биш нөгөө мундаг залууг магтаад сүйд шүү” гэжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612039
28 эможи

Зочин
2019-12-26 20:09
Зочин
2019-12-26 15:24
keyboard_arrow_up