Хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй пиротехникийн хэрэгсэл худалдан авахгүй байхыг анхаарууллаа

2019 оны 12 сарын 26

Arslan.mn

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Пиротехникийн хэрэгсэл” хэсэгчилсэн арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион явуулж, гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхэлдэг иргэд болон аж ахуйн нэгж байгууллагад өдөр бүр хяналт, шалгалт хийж байна.

Түүнчлэн БНХАУ-аас болон бусад орноос оруулж ирсэн хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, стандартын шаардлага хангахгүй, хэрэглэх заавар тодорхой бус, хямд үнэтэй пиротехникийн хэрэгсэл /салют/ буудлага үйлдэх явцад гарт дэлбэрэх, дээш хөөрөхгүй чиглэл тодорхойгүй нисэх зэргээр иргэдийн эрүүл мэнд, амь, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй тул пиротехникийн хэрэгсэл худалдан авахгүй, ашиглахгүй байхыг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612038
0 эможи

Зочин
2019-12-26 20:09
Зочин
2019-12-26 15:24
keyboard_arrow_up