Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны тайлангийн хурал болж ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2019 оны 12 сарын 26

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал сахилгын зөвлөгөөнийг энэ оны 12 дугаар сарын 25-ны өдөр Corporate Convention Center-д зохион байгууллаа. Тайлангийн хуралд урилгаар Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон тус албаны зохион байгуулалтын бүтцийн газар, хэлтэс, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, нийт алба хаагчид оролцлоо.

Тус албанаас 2019 онд албанаас зохион байгуулсан ажил, арга хэмжээний тоймыг видео хэлбэрээр бэлтгэн алба хаагч нарт тайлагнав. 

Албаны үнэт зүйлс, эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө сэтгэл зүрх, хичээл зүтгэл, эрдэм мэдлэг, хүсэл тэмүүллээ зориулан ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан хамт олон, алба хаагчдад шагнал гардууллаа.

Хөдөлмөрийн тэргүүний эрүүгийн мөрдөгчөөр Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Энхбадрах,

Ажил мэргэжлийн шилдэг эрүүгийн мөрдөгчөөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Мөнхтүвшин,

Ажил мэргэжлийн шилдэг эдийн засгийн мөрдөгчөөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй  тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар,

Ажил мэргэжлийн шилдэг  хэсгийн төлөөлөгчөөр Архангай аймаг дахь цагдаагийн газрын Хотонт сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Баттамир,           

Ажил мэргэжлийн шилдэг мөрдөгчөөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Сэргэлэн,

Оны тэргүүний удирдах ажилтнаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболд,                

Гэмт хэргийн тухай хамгийн үнэтэй мэдээлэл авсан алба хаагчаар Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч П.Пүрэвдорж,

Хамгийн уран нарийн аргаар гэмт хэрэг илрүүлсэн алба хаагчаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Давхарбаяр,

Хамгийн сонор, сэрэмжтэй алба хаагчаар Эрүүгийн цагдаагийн албаны Нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Батням,

Оны тэргүүний ажилтнаар  Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн сантехникч П.Төмөрболд,

Тэргүүний хамт олноор Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын  2 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг,

Тэргүүний хамт олноор Дундговь аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг мөн нэр бүхий алба хаагчдыг Эрүүгийн цагдаагийн албаны Баярын бичиг, Цалингийн хувь, хэмжээгээр шагнаж урамшуулан батламж олголоо.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612032
1 эможи

Зочин
2019-12-26 20:09
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up