Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар оны ололт, амжилтаа дүгнэлээ

2019 оны 12 сарын 25

Arslan.mn

Наян жилийн түүхт, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын хамт олон 2019 оны ажлын ололт амжилтаа дүгнэж, тэргүүний алба хаагчдаа шагнан урамшууллаа.

Энэ онд тус байгууллагынхан нийгмийн амар амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалах, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ орчин нөхцөл, дотоод асуудлын тухайд ч багагүй амжилт үзүүлсэн юм. Түүхт 80 жилээ өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн, улсын төсвөөр гурван давхар шинэ барилгатай болж шилжин орсон, сум дундын цагдаагийн тасгийг хоёроор нэмсэн, бүтэц, орон тоог өргөтгөсөн зэрэг олон шинэлэг ажлуудыг хийгээд байна.

2019 онд цагдаагийн дэд хурандаа цолоор 2, хошууч цолоор 2, ахмад цолоор 1, ахлах дэслэгч цолоор 2 зэрэг нийт 14 албан хаагч цол нэмэн шагнуулжээ. Цагдаагийн газар нийт 180 гаруй албан хаагчтай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612001
0 эможи

Зочин
2019-12-25 19:51
keyboard_arrow_up