ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

2019 оны 12 сарын 25

Arslan.mn

Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн хононо. Арванхоёрдугаар сарын 27-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, хүйтэн салхитай байна. 28-нд нутгийн зүүн хагаст цасан шуурга шуурах учраас малчид тээвэрчдийг болгоомжтой байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. 

Энэ сарын 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611988
0 эможи

Зочин
2019-12-25 19:50
keyboard_arrow_up