Энэ онд байр, амины орон сууцтай болсон иргэд ЗУРГАА ХҮРТЭЛХ САЯ төгрөгийн ХӨНГӨЛӨЛТ эдэлнэ

2020 оны 1 сарын 02

Arslan.mn

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд анх удаа орон сууц худалдан авсан, байшин барьсан, сургалтын төлбөр төлсөн хүмүүс хамрагддаг. Өмнө хэрэгжиж буй хуулиар орон сууц худалдан авсан болон амины орон сууц барьсан татвар төлөгчид гурван жилийн хугацаанд гурав хүртэлх сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг.

Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих татварын шинэ хуулиар орон сууц худалдан авсан, барьсан татвар төлөгчид зургаа хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр болсон юм.

Гэхдээ энэхүү зохицуулалт нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, байрны гэрчилгээ нь гарсан хүмүүст хамааралтай.

Өөрөөр хэлбэл, 2019 онд байрны гэрчилгээ нь гарсан хүмүүс одоогийн хуулиар гурав хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авах юм.

Түүнчлэн татварын буцаан олголт авахад бүрдүүлэх баримтын жагсаалтыг “Хувь хүний орлогыг чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх” журамд тодорхой тусгажээ.

Буцаан олголтод хамрагдах хүсэлтэй иргэдийн баримт материалыг жил бүрийн эхний өдрөөс хоёрдугаар 15-ны хооронд дүүргүүдийн Татварын албанд хүлээн авдаг билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611984
2 эможи

bl4j5oiksf
2020-02-08 05:24
Зочин
2020-01-04 13:00
2020 onii 1 ulirald ashiglaltand oroh bair bustaan olgoltoo 2021 ond awah yy. 2 sariin 15 hoishawahgvi yum
Зочин
2020-01-02 16:49
Зочин
2019-12-25 19:50
Зочин
2019-12-25 13:34
keyboard_arrow_up