ПРОКУРОР: Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх ШАЛГАЛТ хийлээ
Говьсүмбэр аймгийн прокурорын газар, аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа, Газрын алба хамтран 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгалт хийлээ.
Шалгалтаар тус аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Шивээ-Овоо” ХХК-ийн уурхайн нөхөн сэргээлт, ус ашиглалт, хог хаягдлын шийдвэрлэлт холбогдох хууль, журмын дагуу явагдаж байгаа эсэхийг шалгасан байна.
Мөн уурхайн 2019 оны байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, биелэлттэй нь танилцаж, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг болон Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн талаар тайлбарлан, гарын авлага тараасан байна.
Эх сурвалж: ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
|