ФОТО: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн “Хугацаат цэргийн байр“-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо

2019 оны 12 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны мн/250 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн байрны барилгыг ашиглалтад хүлээн авах арга хэмжээ өнөөдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат болон албаны бусад хүмүүс оролцлоо.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: 

Arslan.mnӨнөөдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн байрны барилгын нээлтийн үйл ажиллагаа болж байна. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн болон энэ барилгын ажлыг бие даан хийсэн Дотоодын цэргийн 119 дүгээр ангийн хамт олонд ажлын амжилт хүсье. Стандартын шаардлага хангасан уг барилгыг богино хугацаанд чанартай барьж гүйцэтгэсэн байна. Энэхүү хугацаат цэргийн алба хаагчийн байр баригдсанаар Дотоодын цэрэгт иргэдийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн жинхэнэ албанд татаж, алба хаалгах нөхцөл бүрдэж байгаа юм.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Гансүх: 

Arslan.mnЭнэхүү цэргийн байр нь Монгол улсын ерөнхийлөгчийн 2019 оны мн/250 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан. Барилга ашиглалтад орсноор 2020 онд хугацаат цэргийн алба хаагчидыг хүлээн авах, бэлтгэх ажлыг зохих хэмжээнд хангах, дотоодын цэргийн үүрэг болсон улсын онц, чухал обьектыг хамгаалах, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, хуулиар хүлээсэн бусад чиг үүргээ гүйцэтгэх боломж бий болж байна.  Хугацаат цэргийн алба хаагчидын барилгыг барихад ихээхэн дэмжлэг үзүүлсэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат болон барилгын ажлыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэсэн хамт олонд талархал илэрхийлье. 

Arslan.mn

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн байр нь нэг дор 300 цэрэг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд орчин үеийн техник, технологиор хангагдсан, цэргүүдийн эрүүл аюулгүй орчинд албаа хаах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүхий л боломжийг бүрдүүлж өгчээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611982
1 эможи

Зочин
2019-12-25 19:49
Зочин
2019-12-25 13:34
keyboard_arrow_up