НӨАТ: “ААН илгээгээгүй“ болон “Үнийн дүн зөрүүтэй” баримтыг ИНГЭЖ ЗАСААРАЙ
ААН илгээгээгүй төлөв хэд хэдэн шалтгаанаас болж үүсдэг байна.
Жишээлбэл, иргэн та и-баримтын сугалааныхаа дугаарыг буруу бүртгүүлбэл энэ төлөв рүү орчихдог. Тэр тохиолдолд баримтаа устгаад, сугалааныхаа дугаарыг үнэн зөвөөр бүртгүүлбэл засварлагдана.
Мөн аж ахуй нэгж байгууллагууд 72 цагийн дотор борлуулалтынхаа мэдээллийг НӨАТ-ын урамшууллын системд мэдээлэх үүрэгтэй байдаг. Хэрвээ 72 цаг хэтэрчихвэл иргэд 1800-1288 тусгай дугаарт гомдол гаргах боломжтой. Гомдлын дагуу харьяа дүүргийн татварын хэлтсээс баримт олгосон аж ахуй нэгж дээр очиж татвар төлөгчийн баримт “ААН илгээгээгүй” байгаа шалтгааныг тодруулж, хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авдаг.
“Үнийн дүн зөрүүтэй” төлөвтэй баримтуудын хувьд иргэд өөрсдөө и-баримт сугалааныхаа үнийн дүнг бүртгүүлэхдээ буруу биччихдэг. Тэгэхээр НӨАТ-ын урамшууллын системд иргэний илгээсэн үнийн дүн, аж ахуй нэгжийн илгээсэн үнийн дүн нь таарахгүй байна гэсэн үг.
Тэгсэн тохиолдолд дахин давтагдашгүй 33 оронтой тоог талбар хэсэгт оруулж, баталгаажуулснаар засварлагдана. Үнийн дүн зөрүүтэй баримтыг устгах шаардлагагүй.