“Архины-Хяналт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна

2019 оны 12 сарын 24

Arslan.mn

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс Шинэ жилийн баяр тэмдэглэн иргэд олон нийт хэсэг бүлгээрээ нийлж архидан согтуурч байгаа явдалтай холбогдуулан урьдчилан сэргийлэх чиглэлээр  Архины-Хяналт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд стандартын бус согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцлийг тогтоох чиглэлээр архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилэх тусгай зөвшөөрөлтэй, одоо үйл ажиллагаа явуулж байгаа 167 цэгийн судалгааг шинэчлэн гаргаж хяналт шалгалт зохион байгуулан хариуцсан нутаг дэвсгэрийн 29 дүгээр хороо Драгон ресторанд 150-200 хүний хүлээн авалтууд үргэлжилж байгаатай холбогдуулан тус ресторанд иргэд хувцас эд зүйлээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлэх ажилд 1 хамгаалагч нэмэгдүүлж гаргуулан. Хүлээн авалт дуусах цагаар хөдөлгөөнт эргүүл, явган эргүүлийг ойр орчимд эргүүл хяналтад ажиллуулж архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэний улмаас осгох хөлдөх, хооронд хэрэлдэж маргалдах, танхайн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж, арга хэмжээнд нийт 56 алба хаагч ажиллаж, 81 аж ахуйн нэгжийг шалгаж, гэмт хэрэг, зөрчлөөс урдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, 11 хүнийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газар архидан согтуурсан иргэнд зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцон, хяналт шалгалтын арга хэмжээ үргэлжилэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
611944
2 эможи

Зочин
2019-12-24 19:30
keyboard_arrow_up