Ж.Сайнзаяа: ҮХЦ-ийн дарга 2018, 2019 онуудад аудитын мэдээллээ хугацаанд нь ил тод болгоогүй
“Үнэн хатамж” ТББ-аас төсвийн ерөнхийлөн захирагчдын аудитын зөвлөмж, дүгнэлтийн хэрэгжилтийн ил тод байдлын тухай судалгааны тайланг өнөөдөр танилцууллаа.
Тус судалгааны үр дүнд, УИХ-ын харьяа байгууллагуудаас Үндэсний статистикийн хороо хугацаандаа, бүрэн гүйцэт мэдээллээ байршуулж, зөвлөмжийг 99.8 хувь хэрэгжүүлсэн нь сайн жишээ гэдгийг тус байгууллагын Гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа мэдээлэл хийх үеэр хэлэв.
Судалгааны үр дүнгээс дурдвал, Төсвийн ерөнхийлөн захирагчдаас Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар 2018, 2019 онд аудитын тайлан ба холбогдох мэдээллийг хуулийн хугацаанд ил тод болгоогүй байна.
Харин Засгийн газрын харьяа байгууллагуудын 44 хувь нь хугацаандаа мэдээллээ оруулжээ.
Говь-Алтай, Хөвсгөл аймгууд жил бүр мэдээллээ цаг тухайд нь оруулдаг бол бусад аймаг цаг хугацаандаа оруулдаггүй сул тал ажиглагджээ.
Судалгааны талаар тус байгууллагын Гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа “2018 оны долдугаар сарын 1-ний байдлаар төрийн байгууллагуудын 74 хувь нь мэдээллээ ил тод болгосон бол 2019 оны долдугаар сарын 1-нд дээрх тоо 24 хувь болж буурсан.
2020 оноос бид зөвхөн мэдээллээ ил тод болгосон байдлыг бус, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг голчлон харгалзах болно. Иргэд төсөвт хяналт тавьдаггүй учир төсөв хяналтгүй, үр ашиг муутай байв. ” гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|