Оффшор бүсэд мөнгө угаасан гэх дипломатчийг илрүүлжээ

2019 оны 12 сарын 24

Arslan.mn

Оффшор бүсэд мөнгө угаасан гэх Элчин сайдыг АТГ-ын мөрдөгч нар илрүүлэн шалгаж эхэлжээ.

Түүнийг Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байх үед нь хилийн хориг тавьсан болохыг эх сурвалж мэдээлэв.

Тус дипломатч нь визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. 

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611942
1 эможи

keyboard_arrow_up