Давж заалдах шатны шүүхээс Ц.Сандуй нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа
2019 оны 12 сарын 24
А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.
Тэд шүүх хуралд цахимаар оролцсон бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт тус бүр дөрвөн жилийн хорих ял оноогоод байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611940
0 эможи
Зочин
2019-12-24 19:30
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс