Хойд эцэгтээ зодуулсан нэг настай хүүгийн бие сайжирч байна
2019 оны 12 сарын 24
Өнгөрсөн баасан гарагт Хэнтий аймагт хойд эцэг нь 2 болон 1 настай хоёр хүүхдийг зодсоноос нэгийнх нь амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.
Тодруулбал, хэргийн газрын шинжээчид хүүгийн элэг бяцарсны улмаас амь насаа алдсан гэх урьдчилсан дүгнэлт гаргаад буй юм. Харин нөгөө, 1 нас 3 сартай хүүг эмнэлэгт хүргэсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл хүүгийн бие сайжирч, хэвийн болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Хэрэг үйлдсэн гэх этгээд 23 настай Х нь өмнө нь танхай болон хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж байсан нэгэн бөгөөд түүнийг сэжигтнээр цагдан хориод байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
611935
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс