Цахим гэмт хэргээс сэргийлэх ЗӨВЛӨМЖ
2019 оны 12 сарын 24
Та цахим орчинд хувийн мэдээллээ хуваалцдаг уу? Компьютер, гар утас, таблет ашиглан хаа байгаа газраасаа төлбөр тооцоогоо хялбархан хийж, банкны үйлчилгээг шуурхай авдаг болсон өнөө үед цахим орчинд таныг хуурч мэхлэн, хувийн мэдээллийг тань олж авч санхүүгийн гэмт хэрэгтэн, мөн хохирогч болгох явдал түгээмэл болоод байна.
Иймд та цахим орчинд сонор сэрэмжтэй байж дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлнэ үү:
- Олон нийтийн сүлжээгээр хэн нэгэн танил тань мөнгө зээлэхийг хүсэх тохиолдолд заавал утсаар холбогдон давхар баталгаажуулах.
- Утсаар холбогдон баталгаажуулаагүй бол ямар нэгэн гүйлгээ хийхгүй байх.
- Өөрийн хувийн мэдээллийг (утасны дугаар, и-мэйл хаяг гэх мэт) цахим орчинд нийтлэхгүй, бусдад илгээхгүй байх.
- Таны утсанд мэссэжээр ирэх аливаа кодыг бусдад дамжуулахгүй байх.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
611928
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс