ФОТО: ТЦА 2019 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа
Монгол улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр замын аюултай бүс, иргэний агаарын тээврийн онцгой болон хориотой, нийтийн эзэмшлийн бүсэд мөрдөгдөх хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, энэ чиглэлээр гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах, шийдвэрлэх, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Тээврийн цагдаагийн албаны "2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, шилдэг хамт олон, алба хаагч шалгаруулах" ёслолын ажиллагаа /2019.12.24/ Corporate Convention Center-д зохион байгууллагдлаа.
Тайлангийн хуралд хүндэт зочноор НИТХ-н дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх НИТХ-ийн тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Арвинбуудай, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан болон албаны зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.
Тус албанаас 2019 онд албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний тоймыг видео хэлбэрээр бэлтгэн алба хаагч нарт тайлагнав.
Албаны үнэт зүйлс, эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө сэтгэл зүрх, хичээл зүтгэл, эрдэм мэдлэг, хүсэл тэмүүллээ зориулан ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан хамт олон, алба хаагчдад шагнал гардууллаа.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|