“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн батлан даалтад гарчээ
2019 оны 12 сарын 24
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэнг нэгэн хувийн компанийн захирлын хамт өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэгвэл өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 21-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар Ц.Даваацэрэн батлан даалтад гарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эрдэнэт үйлдвэрээс оффшор бүс дэх хэд хэдэн данс руу 2009-2017 онд олон сая ам.долларын гүйлгээнүүд хийсэн хэмээн түүнийг буруутгаж, АТГ, ЭЦА, ТЕГ-аас энэ хэргийг шалгаж буй юм. Ц.Даваацэрэн 2012-2016 онуудад “Эрдэнэт” үйлдвэрийг удирдан ажилласан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611915
0 эможи
Зочин
2019-12-24 19:29
харамсалтай
2019-12-24 11:31
ЯЛаа эдлэх болохоор өвчин зовлонтой болж жүжиглэх хэрэг алга. ХУУЛИЙНХАН л асуудлыг МАНАНд ашигтай шийдэх эрэл хийж байна даа. САЙХАН яригч хоосон толгой луйварчинтай тооцоо хийх цаг ойртож байна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс