Гурван сая дахь иргэн Монголжин охин
2019 оны 12 сарын 24
2015 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охин Монгол Улсын 3 сая дахь иргэн болж бүртгэгдсэн билээ.
Ээжийн анхны төрөлт, айлын ууган охин нэгдүгээр сарын 24-ний өглөө 08.27 цагт мэндэлсэн бөгөөд тэр өдрийн 73 дахь төрөлт болж тоологджээ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тэр өдөр Монгол Улсын гурван сая дахь иргэний гэр бүлийнхэнтэй утсаар ярьж баяр хүргэн эцэг, эхийнх нь хүсэлтээр МОНГОЛЖИН гэдэг нэр хайрласан билээ.
Одоо Монголжин охины 4 настай юм.
Сонирхуулахад, 1988 онд мэндэлсэн 2 сая дахь иргэнийг Аззаяа хэмээн нэрийдсэн бол 3 сая дахь иргэний ээжийг мөн л Аззаяа гэдэг юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
4
2
1
1
1
611912
10 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс