НӨАТ-ын буцаалтыг 2020 нэгдүгээр улиралд ОЛГОНО
2019 оны 12 сарын 23
Татварын ерөнхий газраас аж ахуй нэгж, байгууллага, иргэнд НӨАТ-ын баримт олгох ажлыг эрчимжүүлж, сар бүр сугалаат азтан тодруулдаг. Энэ дагуу НӨАТ-ын баримт бүртгүүлсэн иргэд жилд нэг удаа буцаан олголтод хамрагддаг.
2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг 2019 оны эхний улиралд багтаан “И-баримт” бүртгүүлсэн хүн бүрт олгож байсан юм.
Тэгвэл 2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд олгохтой холбоотойгоор “И-баримт” системийн хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхийг доорх зааврын дагуу шалгаж, баталгаажуулахыг анхааруулж байна. НӨАТ-ын буцаалтыг 2020 нэгдүгээр улиралд олгох ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611898
0 эможи
Зочин
2019-12-23 21:08
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс