Нүүрсний замд автомашинууд мөргөлдөж хүний амь эрсэджээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.12.21-22-ны өдөр нийт 562 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 432-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 амь нас хохирсон байна.
Тухайлбал, 2019.12.21-ний өдөр 19.20 цагийн орчим Өмнөговь аймаг Ханбогд сумын Жавхлант баг /Ухаа худаг уурхайгаас гашуун Сухайт хилийн боомт хүртэл нүүрсний зам/ асфальтан замд Тоyota prius маркийн автомашин Nord Benz маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 37 настай, эрэгтэй Б нас барсан.
2019.12.22-ны өдөр 06.59 цагийн орчим Дорноговь аймаг Өргөн сум “Цагаан хаалга” гэх газар /сумын төвөөс баруун тийш 5 км/ асфальтан замд Toyota Premio маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй М нас барсан.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.