ФОТО: Нийслэлийн цагдаагийн газар 20 гаруй автомашинаар парк шинэчиллээ

2019 оны 12 сарын 23

Arslan.mn

2019 онд Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Ойлгоё Хүндлэе” зэрэг нийгэмд үр өгөөжөө өгсөн аянуудыг амжилттай зохион байгуулж хэрэгжүүлснээ өнөөдөр болсон тайлангийн хурлын үеэр танилцуулж байв.

Энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэгдэж байгаа гэмт хэрэг 20 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10  гаруй хувиар өссөн сайн үзүүлэлт гарчээ.

Түүнчлэн өнөөдөр нийслэлийн Цагдаагийн удирдах газарт "Лада" маркийн машин хүлээлгэн өгсөн юм.

Arslan.mn

Энэ талаар “Ирэх жилүүдэд цагдаагийн байгууллагын бааз суурь, техник тоног төхөөрөмж зэргийг сайжруулж парк шинэчлэл хийхэд онцгой анхаарна. Энэ удаа 20 гаруй автомашины парк шинэчлэлийг хийлээ. 2020 онд туулах чадвар өндөртэй 65 автомашинаар парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Нийслэл хотын хөгжлийн гол шалгуур үзүүлэлтүүдийн нэг бол иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах байдаг. Тиймээс энэ чиглэлийн салбаруудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч, илүүтэй дэмжиж ажиллана.

Мөн 2020 онд Яаралтай түргэн тусламжийн газрын парк шинэчлэлийг хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотын хэмжээн дэх хяналтын камеруудыг шинэчилж сайжруулах, нэгдсэн стандарт мөрдүүлдэг болно” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан амлав.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611889
1 эможи

Зочин
2019-12-23 21:07
keyboard_arrow_up