Дулааны шугамын худгаас дахин нэг цогцос олджээ
Өнгөрсөн Пүрэв гарагт мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олдсон юм.
Тэгвэл Баянгол дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны шугамын худгаас дахин нэг цогцос олджээ.
Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн хажууд дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр 13:16 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу, Нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч, 1 автомашинтай 11 км замыг туулан 13:39 цагт тухайн газарт очиж, 60 настай, эрэгтэй М-ийн цогцсыг 39 минут ажиллаж гарган авч, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.