ФОТО: НЦУГ 2019 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа

2019 оны 12 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Тус хуралд ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, болон бусад алба хаагчид оролцсон юм.

Тайлангийн хурлыг нээж  ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж хэлсэн үгэндээ

Arslan.mn

"Монгол улсын Засгийн газраас 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил, нийслэлээс Иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон зарласан. Бидний хувьд 2019 онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын сургалт зөвлөгөөний үеэр ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч С.Баатаржавын өгсөн үүрэг, ажлын чиглэл болон байгууллагаас дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллалаа. Нийслэлийн удирдлагуудын зүгээс бидний ажлыг үргэлж дэмжин санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлснээр энэ онд Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн байрыг шинээр барьж ашиглалтад орууллаа. Мөн туулах чадвар сайтай цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой 23 автомашинаар парк шинэчлэлт хийлээ. Сүүлийн гурван жилд хотын хөгжлийн индексийг хангах, иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн, гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ хангалттай биелүүлж, бусдыгаа хошуучилсан гурван байгууллага, 235 алба хаагчийг ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж, 300 гаруй сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон нь алба хаагчидыг идэвхижүүлэх, хандлагыг өөрчлөх, урам зоригийг нэмэгдүүлэхэд чухал хөшүүрэг болсон. Нийслэлийн удирдлагуудын санаачлан дэмжсэнээр ирэх 2020 онд автомашины парк шинэчлэл, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн шинэ барилга, Улаанбаатар хотод гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж буй тодорхой хэсгүүдийг камержуулах хөрөнгийг баталлаа. Энэ нь цагдаагийн алба хаагч дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих, тав тухтай ажиллах, цагдаагийн алба хаагчидын ажлыг хөнгөвчлөх зэрэг ач холбогдолтой. Цагдаагийн байгууллагын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх зорилгоор хийгдсэн дээрх ажлууд сүүлийн жилүүдэд хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалтын ажлууд байлаа." хэмээлээ.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:

Arslan.mn

Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, олон нийтийн аюулгүй байдлын хангаж ажилладаг та бүхэн 2019 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн зүгээс та бүхний ажил үүргийг гүйцэтгэхэд бүхий л талаар нь дэмжиж ажиллахад бэлэн гэдгийг хэлмээр байна. Хотын хөгжлийн шалгуурын хамгийн чухал хэсгийн нэг болсон  аюулгүй байдлыг хангах, олон нийт иргэд, оршин суугчид эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг цаг ямагт бүрдүүлж байдаг цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Улаанбаатар хотод 2015-2018 онд гэмт хэргийн гаралт өссөн үзүүлэлттэй байсан бол энэ онд 20,5 хувь хүртэл буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь цагдаагийн байгууллага болон бидний зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн хэмээн харж байна. 2020 онд гэмт хэргийн гаралтыг бууруулах, таслан зогсоох чиглэлээр олон ажлыг мөн зохион байгуулна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга С.Амармөрөн:

Цагдаагийн байгууллагын хамгийн анхан шатанд авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээ бол урьдчилан сэргийлэх ажил байдаг. 2019 онд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр нөлөөллийн найман удаагийн аяныг зохион байгуулсан байна. Зохион байгуулсан аянууд  үр дүнгээ өгсөн үзүүлэлттэй байна. Тухайлбал хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлээр зохион байгуулсан “Нэг хором” аяны хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг 10,4 хувиар буурсан, дээрэмдэх гэмт хэрэг 46 хувь, халаасны хулгайн гэмт хэрэг 63 хувиар буурсан байна. Үүнээс гадна цагдаагийн байгууллага иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэлд түлхүүр анхаарч ажилласан. Дуудлага өгсөн иргэдрүү эргэн холбогдож, зөрчил гаргасан иргэн бүрт хариуцлага ноогдуулах зарчмыг баримталж ажиллалаа. Ингэснээр зөрчлийн илрүүлэлт өмнөх жилээс 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ирэх ондоо дээрх бүх үзүүлэлтүүдээ бататган ажиллана. 

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газар нь хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу иргэдийн аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцлийг хангах үүргээ нэр төртэй биелүүлсэн бөгөөд энэ онд нийт дуудлага мэдээлэл 17,3 хувиар, гэмт хэрэг 20,2 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 8,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ үеэр ажил үүргээрээ бусдыгаа манлайлсан алба хаагчидыг шагнаж урамшуулсан юм.

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
611869
2 эможи

Зочин
2019-12-23 20:58
Зочин
2019-12-23 13:46
keyboard_arrow_up