Барилгын салбарын шилдэг “ГУРВАН ИННОВАЦИ“
2019 оны барилгын салбарт шилдэг ИННОВАЦИЙГ нэвтрүүлж, салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан ШИЛДЭГ 3 аж ахуйн нэгжийг танилцуулж байна. Үүнд:
НЭГ. WATER JET буюу ЧУЛУУН ХИВС ХИЙХ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛСЭН "БАЙГАЛИЙН ЧУЛУУН ХИЙЦ" ХХК
Манай улсын барилгын салбарт “Water Jet” гэх шинэ технологийг анх удаа "Байгалийн чулуун хийц" ХХК нэвтрүүлж, гоёлын чулуун хивснээс авахуулаад чулуугаар хийж болох бүхий л хийцийг бүтээл болгон хийж байна. “Water Jet” нь хатуу биеийг зүсэх технологи ба 20 см хүртэлх зузаантай бүх төрлийн хатуу биетийг нэг мм-ийн нарийвчлалтай зүсдэг онцлогтой аж. Өөрөөр хэлбэл бүх төрлийн өндөр нарийвчлалтай зүсэлтийг хэрэглэгчийн хүссэнээр хийж гүйцэтгэх боломжтой болж байгаа юм.
Тодруулбал чулуу, төмөр, шил гэх мэт хатуу биетийг хүссэн хэлбэр дүрстэйгээр зүсч бүтээл хийх боломж бүрджээ. Мөн байгууллагын гадаах хаягыг хүртэл “Water Jet” технологи ашиглан чулуугаар хийдэг гэнэ.
Энэ төрлийн хаяг нь харахад өнгө үзэмжтэй, өнгөө алдаж хуучрахгүй, цэвэрлэхэд хялбар, олон өнгийн чулуу ашиглан хийх боломжтойгоороо бусдаас ялгардаг байна. "Байгалийн чулуун хийц" ХХК-ийн хувьд 2010 оноос хойш тасралтгүй байгалийн болон бүх төрлийн чулуугаар өргөн хэрэглээний, барилгын дотоод, гадаад засал чимэглэлийн, тансаг хэрэглээний чулуун бүтээлүүдийг үйлдвэрлэж буй хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн унаган компани юм.
ХОЁР. ДУЛААНЫ АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ЭРДЭСТ ЧУЛУУН ХӨВӨН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭЭНД ӨРГӨН
НЭВТРҮҮЛСЭН "МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК
Шилдэг инноваци, технологийг нэвтрүүлсэн дараагийн үйлдвэрлэгчээр эрчим хүчний хэмнэлт, дулааны алдагдлыг бууруулах эрдэст чулуун хөвөн бүтээгдэхүүнийг хэрэглээнд өргөн нэвтрүүлэх аргаар дэлхийн дулаарлыг бууруулах, агаар мандалд ялгарах нүүрсхүчлийн хийг бууруулах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахад дорвитой хувь нэмэр оруулж байгаа “Монгол базальт” ХК юм.
Тэд 2000 оноос Базальт эрдэс чулуунд суурилсан дулаан тусгаарлагч материалын үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх Эрдэм шинжилгээ судалгаа, сорил туршилтын ажлууд дээр Орос, Герман, Дани, Япон, Хятад зэрэг орны Технологи хөгжүүлэлтийн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж туршилтын үйлдвэрлэлийг амжилттай хэрэгжүүлж, дэлхийд аравхан улс эзэмшдэг энэхүү өндөр технологийн “НОУ ХАУ”-г эх орныхоо эрдэст түүхий эд болох базальт чулуунд түшиглэн боловсруулж, өөрийн өвөрмөц орц шийдлийг гарган 2007 онд үйлдвэрээ ашиглалтанд оруулан “BASALTWOOL” брэнд нэрээрээ өдгөө хэдийнэ хэрэглэгчдэд танил болж чадсан компани юм.
ГУРАВ.УХААЛАГ АВТОМАТЖУУЛАЛТЫН СИСТЕМ CONTROL 4 SMART HOME
Монкабель Системс компани нь 1996 онд байгуулагдсан, 23 жилийн турш харилцаа, холбоо дэд бүтцийн салбарт үйл ажиллагаагаа амжилттайгаар явуулж, Монгол орны орчин нөхцөлд тохирсон суурилуулалтын дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, туршлага, мэдлэг, чадвараа хуваалцан улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа салбарын ууган компаний нэг. Техник технологи хөгжихийн хэрээр хэрэглэгчийн аюулгүй байдал, тав тухыг нэхэмдүүлэх зориллогоор тус компани Control 4 Smart Home системыг монголын зах зээлд нэвтрүүлсэн байна.
Таны гэрийг хамгийн орчин үеийн технологийн шийдлээр бүрэн автоматжуулах ба та ганц удирдлагаар гэрийнхээ бүхий л электрон төхөөрөмжүүдийг удирдах боломжтой болгох юм. Түүгээр ч зогсохгүй, та өөрийн амьдралын хэв маягт тохируулан гэрийнхээ системүүдийн удирдлагуудыг нэгтгэж, товчлуурууд дээр хүссэн функцээ нэмж тохируулах боломжтой.
Таны хэрэглэж буй төхөөрөмжүүд (гар утас, гэрэлтүүлэг, зурагт, хөгжим гэх мэт)- ийн технологийн шинэчлэл өдөр ирэх бүр тасралтгүй хөгжсөөр байна. Харин эдгээр олон төрлийн ухаалаг төхөөрөмжүүдийг цогцоор нь нэгтгэн удирдана гэдэг бол технологийн гайхамшгийг бүрэн мэдрэрч, таашаах онцгой боломж юм. Бидний санал болгож буй Control 4 систем нь таны гэрт хэрэглэгдэх боломжтой бүхий л ухаалаг төхөөрөмжүүдийг нэгтгэн, таны амьдралын хэв маяг, сонголт, таашаалд нийцсэн тохиргоог хийх бүрэн боломжит шийдэлтэйгээрээ давуу талтай.