Хойд эцгийн гарт хоёр ойтой хүү амиа алдаж, ой гарантай дүү нь эмнэлэгт хүргэгджээ
Энэ сарын 20-ны өдөр буюу өнгөрөгч Баасан гарагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багт хоёр нас гаруйтай хүү хойд эцгийнхээ гарт амиа алдаж, нэг нас гурван сартай дүү нь түүний гарт бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн аймшигт хэрэг гарсан байна.
Хэргийг тодруулбал, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаад энэ оны есдүгээр сард шоронгоос суллагдсан этгээдтэй Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газар ажилладаг нэгэн эмэгтэй хамт амьдарч байгаад ийнхүү бага насны хүүхдүүдийнхээ амь нас, эрүүл мэндийг хохироожээ.
Хэнтий аймгийн цагдаагийн газраас уг хэрэгт хүүхдүүдийн хойд эцэг гэгдэж байгаа дээрх этгээдийг холбогдуулан саатуулан шалгаж байгаа аж. Бид үйл явдлыг холбогдох албаны эх сурвалжуудаас тодруулаад эргэн мэдээллэх болно.