Маргаашаас өвлийн улирлын “Есөн ес” эхэлж 81 хоног үргэлжилнэ

2019 оны 12 сарын 21

Arslan.mn

Монголчууд эрт дээр үеэс жил бүрийн 12 дугаар сарын 22-ноос буюу маргаашаас эхэлж өвлийн цаг агаарыг 81 буюу “Есөн ес” хоногоор хүйтний эрч болон цаг агаарын шинж байдлыг ангилан тоолж эхэлдэг уламжлалтай.

Тухайлбал, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурван ес гэж хуваадаг. Монголчууд нэг есөөс эхлэн есөн ес хоногт хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд, улмаар зөөлөрч хавартай золгодог хэмээн цаг агаар, уур амьсгалыг шинжиж ирсэн бөгөөд өнөө цагийн Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн байгуулахаас өмнө баримталж ирсэн монголчуудын уламжлалт арга ухаан юм. Ес эхэлдэг энэ өдөр буюу 12 дугаар сарын 22-нд бүтэн жилийн хамгийн богино өдөр, урт шөнө тохиодог онцлогтой.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611843
0 эможи

Зочин
2019-12-21 19:42
keyboard_arrow_up