Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2019 оны 12 сарын 21

Arslan.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2019 оны 12 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 21-26 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 24-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүрийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611828
0 эможи

keyboard_arrow_up