“Дуудлагын жолооч ба согтуу жолооч” арга хэмжээг зохион байгуулж байна
2019 оны 12 сарын 20
Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн газартай хамтран “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Дуудлагын жолооч ба согтуу жолооч” хэсэгчилсэн хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн “Олон нийттэй харилцах цаг” нэвтрүүлэгт оролцож, иргэдэд шинэ жилийн баярын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэсэн байна.
Эх сурвалж: БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611822
0 эможи
Зочин
2019-12-21 02:10
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс