ФОТО: Монголын археологийн ШИНЭ НЭЭЛТҮҮДИЙГ хэлэлцэж байна
ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, МУИС-ийн Антропологи-археологийн тэнхим, Монголын археологичдын холбоо хамтран зохион байгуулж буй “Монголын археологи-2019” хурал өнөөдөр болж байна.
Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхим, Соёлын өвийн үндэсний төв зэрэг 10 байгууллагын дотоодын 129, гадаадын 90 судлаач оролцож, 72 илтгэл хэлэлцүүлнэ.
Мөн Дархадын хотгороос олдсон мөнх цэвдэгт бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн шавар сав бүхий шар тос, өрөмний зүйлс, Дорнод Монголын Ханзат хэмээх XIII-XIV зууны алтан ургийн язгууртны орд өргөөнд хийсэн малтлага судалгааны үр дүнгийн илтгэл зэрэг багтаж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|