Зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ
2019 оны 12 сарын 20
Энэ сарын 16-20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1207 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 937-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 26 хүн гэмтэж бэртсэний 4 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -12
- Мөргөлдөх хэлбэрээр-1
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- 2019.12.17-ны өдрийн 21:10 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3-р баг “Урт гуя” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 8 км/ асфальтан замд амины Kia Sporage маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй Т, зорчигч 47 настай, эрэгтэй С нарын 2 хүн нас барсан.
- 2019.12.18-ны өдрийн 20:38-ны цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд с ум Хайрхан баг /сумын төвөөс урагш 137 км/ асфальтан зам, “НБ транс” ХХК-ийн баруун замд “Инержи ресурс” ХХК-ийн Тоёота LandCriuser-76 маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 32 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насыг хохироосон.
- 2019.12.18-ны өдрийн 18:03-ны цагийн орчимд Айцын давааны замд Toyota Harrier маркийн автомашин Toyota chaser маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 29 настай, эрэгтэй Г нас барж, жолооч 43 настай, эрэгтэй А, зорчигч 31 настай, эрэгтэй Б, 31 настай, эрэгтэй З нарын 3 хүн гэмтсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611814
0 эможи
Зочин
2019-12-21 02:09
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс