З.Баянсэлэнгийн хэрэгт холбогдуулан Ж.Бурмааг яллагдагчаар татжээ
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох эрүүгийн хэргийг өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг ханган тусгаарласан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ болон Ж.Бурмаа, М.Болортуяа нар холбогдох хэргийн шүүх хурал 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 14:30 минутад товлогджээ.
Тус шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.
Шүүхээс даалгасан нэмэлт ажиллагааг мөрдөгч, прокурорууд хийснээр З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэрэгт Барилга, хот байгуулалтын яамны газрын даргаар ажиллаж байсан Ж.Бурмааг яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлжээ.
Түүнийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргуулахаар бичиг баримтыг нь бэлдэж өгсөн хэмээн буруутгаж байгаа аж.