Гаальд мэдүүлээгүй 675 сая төгрөгийг ХУРААЖЭЭ

2019 оны 12 сарын 20

Arslan.mn

Гаалийн ерөнхий газар 2019 онд хууль бусаар бэлэн мөнгө нэвтрүүлэх гэж байсан долоон удаагийн зөрчлийг илрүүлжээ. Эдгээр долоон тохиолдлоор 674.7 сая төгрөг хурааж, 101.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. 

Монгол Улсын хилээр 5.0 сая төгрөг болон 15 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют бэлнээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Харин үүнээс их хэмжээний бэлэн мөнгө авч явж байгаа тохиолдолд Гаалийн мэдүүлэг заавал бөглөх ёстой. 

Түүнчлэн Монгол Улсын иргэдийн тухайд Монголын Гаальд мэдүүлэхээс гадна тухайн зорчиж буй улсынхаа хуульд заасан хэмжээнээс их мөнгө бэлнээр авч явж байгаа тохиолдолд мөн Гаалийн мэдүүлэг бөглөх шаардлагатай гэдгийг Гаалийн ерөнхий газрын ХМССТ-ийн ахлах багш, Улсын ахлах байцаагч Б.Энхбаатар анхааруулсан юм. “Манай иргэд Монголынхоо гаальд мэдүүлчихсэн юм чинь болсон гэж ойлгоод бусад орны хил дээр мөнгөө хураалгах тохиолдол маш их гардаг. Тиймээс Монголын хилээс гадна тухайн улсын хилээр нэвтрэхдээ хуульд нь заасанчлан авч явж буй бэлэн мөнгөө мэдүүлэх шаардлагатай. Гаальд мэдүүлсэн тохиолдолд бэлэн мөнгө хүссэн хэмжээгээрээ авч явах боломжтой” гэлээ. 

Хэрэв гаальд мэдүүлэлгүйгээр их хэмжээний бэлэн мөнгө хилээр нэвтрүүлэхийг завдвал мөнгийг нь улсын орлого болгон хураан авахаас гадна тухайн мөнгөний 30%-тай тэнцэх хэмжээгээр торгууль ногдуулна. 

Зорчигч дараах тохилдолд зорчигчиийн гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтэрнэ. Үүнд: 

  •  Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараатай бол
  •  Гаалийн болон бусад татвар төлөх бараатай бол
  •  Биеэс тусдаа явуулсан ачаатай бол
  •  Гуравдагч этгээдэд дамжуулах бараатай бол
  •  5000 ам доллараас дээш хэмжээний үндэсний болон гадаадын валюттай бол
Эх сурвалж: ГЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611807
0 эможи

Зочин
2019-12-21 02:08
Зочин
2019-12-20 13:06
keyboard_arrow_up